ММТ-2023 эрдэм шинжилгээний хурал word болон pdf форматтайгаар 6 хүртэлх нүүр өгүүлэл хүлээн авна. Хурлын илтгэл нь Монгол хэл дээр явагдах бөгөөд өгүүлэл нь шинжлэх ухаан, техник технологийн судалгаанд чиглэсэн байна.
Өгүүлэл нь инновацийн түвшинд анхаарал хандуулсан, бодит шаардлагуудад нийцсэн үр дүнтэй байх шаардлагатай. Түүнчлэн хурлын өгүүлэл нь эхний эсвэл сүүлийн судалгааны үр дүн, дүгнэлтийг тусгасан байх шаардлагатай. Хуралд төслийн тайлан зэргийг танилцуулах нь тохиромжгүй юм.
Хурлын чиглэл бүрийн жагсаалтыг хурлын сэдэв хэсгээс харна уу.
ӨГҮҮЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД, ӨГҮҮЛЛИЙГ БЭЛТГЭХЭД БАРИМТЛАХ ШААРДЛАГУУД:
Өгүүллийг бичихдээ A4 цаасан дээр IEEE хурлын загварыг ашиглана. (http://www.ieee.org/conferences_events/conferences/publishing/templates.html)
Өгүүллийг doc болон pdf хэлбэрээр хүлээн авна (doc, pdf гэсэн хоёр форматыг заавал илгээнэ.)
Өгүүллийн хураангуй болон бүрэн өгүүллийг https://easychair.org/conferences/?conf=mmt2023 веб хаягаар хүлээн авна.